emupathy
Jan 8, 2021

--

Нас ердөө тоо

Навчис ердөө ургамал

Намар ердөө улирал

Нар ердөө гараг

Наадам ердөө зугаа цэнгэл

Нэр ердөө алдар амжилт

Ном ердөө бүхнийг тайлагч

Нөхөд ердөө буу халагч

Нигүүлсэнгүй ердөө сүсэг бишрэл

Нийгэм ердөө хүмүүс

Ноднин ердөө өнгөрсөн цаг

Нам ердөө бэлэг тэмдэг

Нисэх ердөө хүсэл

Нил ердөө хэтрүүлэмж

Ногоо ердөө амт,өнгө

Номлогч ердөө сургаальч

Нэрмэл ердөө сархад

Нүх ердөө хий хоосон

Нөж ердөө цус

Нулимс ердөө ус

Нуугдах ердөө айдас

Нутаг ердөө шороо

Найман шарга адуу ердөө зураг

Нөөц ердөө баталгаа

Нэг ердөө ширхэг

Ногт ердөө уяа

Ногоон байгаль ердөө дэлхийн үзэмж

Ноорхой хувцастан ердөө мунхаг нэгэн тэргүүт

Найраг ердөө шигтгэмэл үгс

Биш больсноос хойш-

Та ирсэн

Би төрсөн

--

--

emupathy

Би өөрийгөө эрвээхий эсвэл түүний далавч, бүр эсвэл тэндэх далавчин дээр нь дуссан шүүдэр шиг мэдэрч чадна. Би тийм л жижигхэн, бас аниргүй ээ.