ТЭС ӨӨРӨӨР БОДОЖ ДЭЛБЭРЦГЭЭЕ! #ГУНИГЛАХ ЗАВГҮЙ БАЙХ НЬ #жаргалгүйгээрЖаргахуй

emupathy
3 min readDec 6, 2022

ГУНИГЛАХ ЗАВГҮЙ БАЙХ НЬ ЖАРГАЛ.

Та өөрийнхөө аз жаргалыг 0–10 хооронд үнэлдээ. Яг одоо. Мэдээж, аз жаргал гэдэг хүн болгонд өөр өөр ойлголт учраас хэд ч гарч байж болно. Хэд ч гарсан ч түүндээ сэтгэл хангалуун байх нь өөрөө тэгвэл ЖИНХЭНЭ нөгөө нэг… АЗ ЖАРГАЛ юм биш үү?

Би амьтанд зориулж бичээгүй.

Би оюун ухаантай, зүрх сэтгэлтэй, судсаар нь яг адилхан надтай ч адилхан, Буддатай ч Улаан цус гүүдэг, уйлдаг, инээдэг, өөрийгөө бусадтай харьцуулдаг, үзээрийн царайтаас үнсгэлжин, тооны машинд багтамгүй татвар төлөгчөөс толгойн өвчин болсон хоногийн хоолоо залгуулагчдад зориулан бичиж байна. Таалан болгоох нь таны дур биз ээ.

Бүх юм ТОГТОЛЦОО.

Ертөнцийн Тогтолцооны нэг хөдөлгүүр бид нар Тогтолцооныхоо дүрмээр буюу, БАЙГАЛИЙН ДҮРМЭЭР амьдарна. Яагаад гэвэл Байгалийг Барах балагтай амьтан гэж хорвоод нэг ч үгүй. Тогтолцооны нэг хэсэг болж яваа юм чинь хувь нэмэр оруулах ёстой. Тогтолцооны нэг хэсэг юм чинь өмнөх тогтолцооныхоо/Удам/ үр шимийг нь, элий балайг нь, өнгө төрхийг нь шингээгээд явж байгаагаа мэдрэх бас хэрэгтэй юм байна. Бидний хэрэглэж буй эд юмс дандаа бидний гараар бүтээгдсэн байдагтай яг адилаар БИД гэнэт, бөнккк… гээд бий болчхоогүй нь лавтай ш дээ. Өмнө нь юу хийж байсан маань энэ насанд минь илүү тодорч, Би өгөгдлөөрөө амьдардаг болж таарах нь.

Гэлээ ч би энэ амьдралд ирсэндээ ямар их баярлаж байнаа. Өдөр бүр баярлаад ч баршгүй байх ёстой асуудал байна шүү дээ. Ялангуяа, хүссэн зүйлээ гүүгл ахаас асуугаад, хүссэн мэргэжлээ 14 инчийн дөрвөлжин юмнаас авч болдог, Боломжоор дүүрсэн энэ нийгэм. Гэхдээ “Аз жаргалгүйчүүлийн эрин үе” гээд нэрлэчхэж ч бас болно. За тэгээд энэ нийгмээ эргээд буруушаах цаг бас ирнээ. Энэ технологийн хөгжлүүд чинь бидэнд

Асар их боломжийг цутгаад

Аз жаргалыг минь

Аваад явчихсан уу..? Гэлтэй.

Эсвэл аз жаргалгүйдээ биш, өөрийгөө хайрлаж мэддэггүйчүүлийн нийгэм юмуу?

Өөрийгөө хайрладаггүй бол аз жаргал дандаа л тэдний мэдэлд бус бусдын гарт дөнгөнөж байдаг.

Яг одоо байгаа нөхцөлөө хүлээн зөвшөөрч, яг одоо байгаа зүйлсүүдтэйгээ сэтгэл хангалуун байх нь амархан зүгээр л ханачих асуудал мэт сонсогдож болох ч эцсийн дүндээ нэлээн “яшигтай” зүйл болохыг мэдэрнэ.

Аз жаргал тэгвэл хаана байдаг юм?

-Мөнгөнд

-Мөөмөнд

-Тансаг орон гэрт

-Олон дагагчдад

гэх мэт үй олон зүйл байна. Тийм ээ, эдгээр бүх зүйлд аз жаргал байгаа. Харин эдгээр материаллаг зүйлсэд “Жаргал дандаа л хугацаа заадаг” хүнсний барааны дуусах хугацаа шиг…

Хайр хэзээ ч дуусдаггүй, яг л жаргал шиг. Сэтгэл дотроо өөртөө ханах ханалыг бэхжүүлсэн цагт жаргалын талаар бодох ч завгүй ЖАРГАНА. Мэдээж, утга учиртай амьдралтай, өөрийн хүссэн зүйлээ биелүүлэн өөрийгөө хэрэгжүүлэн байгаа бол шүү дээ. Зорилго бол хамгийн сайн сэргээш.

Өдбр бүр жаргалтай байхыг хүсдэг хүн, за яахвээ энэ чинь амьдрал ш дээ миний амьдралын талыг зовлон эзлэх байх өө гэж боддог 2 хүний хэн нь илүү жаргалтай байх бол?

Цоорхой түмпэнд мянга ус хийгээд дүүрэхгүйтэй адил, 70н Худалчид мянга жаргая гээд гонжийн жов,голиооон *аас болох үлдэнэ.

Өөртөө жаргалыг зөвшөөрөхийн тулд би үргэлж ҮНЭН байна гэж нэгэн сургалтынхаа үеэр тодоос тод Амлалт өгч байсаан. Хааяадаа үүндээ хүрдэггүй ч мянган өдрийн өмнөх эмүжингээс арай л бага худалч болсон шүү. Худал жаргал хоёрын хооронд корраляци их л юм даа.

Худал байхын Худлаа Жаргал гэж байнаа. Хэсэгхэн зуурт хүнээс та хүссэнээ аваад, аргандаа оруулан молигдоод, аргалаад ашигтай ажиллаад эцэст нь өөрөө ороогдөн уруугаа өнхөрдөг нь жам.

Худлаа Жаргалын амтыг нэгэнт мэддэг болсон бид амташсаар, хуурсаар, хуурагдсаар, өөрийгөө илүү сайхан харагдуулсаар,нүдээ анин зальдсаар… Би ч бас.

Үхлийн талаар эрт бодох тусмаа л

Үрэн таран амьдралаа дуусгахгүй

Тэгээд л нөгөө “Маргааш үхэх бол өнөөдөр яах вэ?” гэдэг салхи шуурга шиг үг гарсан байх. Хүссэн юмаа /мөрөөдлөө/ л гүйцэлдүүлнэ гэж ихэнх хүмүүс хашхирцгаана. Бас өшөө илүү хайрлана. Шшш, аялсан улсынхаа тооог 15-аар нэмэх байсан юм п…. гэж хэн ч гаслахгүй болов уу даа..? Үлдээсэн хөрөнгөнийхөө дүнг 30%-иар нэмэгдүүлэх л байсан юм гэж үхлийн өмнө хэний толгой ажиллах уу? Бүтээл, Туурвил, Нээлт хийгээгүйдээ л харамсацгаах байх гэж мөхөс би, дэндүү өчүүхэн би бодож сууна.

06.12.2022

--

--

emupathy

Би өөрийгөө эрвээхий эсвэл түүний далавч, бүр эсвэл тэндэх далавчин дээр нь дуссан шүүдэр шиг мэдэрч чадна. Би тийм л жижигхэн, бас аниргүй ээ.